All for Joomla All for Webmasters




МОНГОЛ АДУУНЫ УДМЫН МЭДЭЭЛЛИЙН САН - МАУМС


Уяач бүрийн гэрийн хойморт залрах Хүлгийн Шинж сод бүтээлийг туурвигч, нэрт эрдэмтэн Халтарын Лувсанбалдангийн нэрэмжит Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан (МАУМС) нь ЗанааСпекс компанийн нэг хэсэг болно. МАУМС нь адууны удмын мэдээлэл дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр гаргадаг ашгийн зориулалттай байгууллага юм. Ойрын хугацаанд тус байгууллага нь шинжилгээнд хамрагдсан адууны нэгдсэн бүртгэлийг бий болгох, Монгол Улсын адууны удамзүйн шинжилгээний дотоодын стандарт ажилбарыг шинэчлэх, олон тооны стандартыг мөн шинээр нэмж батлуулах зорилготой. Хэтийн зорилго нь монгол адууны удамзүйн мэдээллийн сан хөмрөгийг дотоодод бие даан хуримтлуулах, шинжлэх ухааны ололтыг бүтээгдэхүүн үйлчилгээ болгох, төв ази болоод олон улсын хэмжээнд үйл ажиллагааг тэлэх юм. Үүнтэй зэрэгцэн нарийн мэргэжлийн хүний нөөцийг дотоодод сойх, үндэсний морин уралдааны ёсзүйн хэм хэмжээг батжуулах, монгол түмний эв найрамдлыг бэхжүүлэх, цаашлаад монгол туургатны ахуйг өөрчлөлт шинэчлэлтэй зөв уялдуулах мөн.


МАУМС нь өнөөдөр манай улсад хэдийнээ эрэлт хэрэгцээтэй болсон 5 нэр төрлийн мэргэжлийн лабораторийн шинжилгээг гадны мэргэжилтний оролцоогүй 100% бие даан гүйцэтгэж байна. Шинжилгээний ажилбарын аргачлал нь Италид 2003 оноос хэрэгжиж эхэлсэн “Horse Competition Court Prosecutor” баримт дээр заасантай уялдуулсан болно. Мөн шинжилгээний хариу нь АНУ-ын Кэнтаки мужийн их сургуулийн (University of Kentucky) жишиг лабораторийн үр дүнтэй 100% дүйцэж байна. Шинжилгээний мэргэжлийн аргазүй нь Амьтны Удамзүйн Олон Улсын Нийгэмлэг (International Society of Animal Genetics – ISAG) байгууллагын адууны удамзүйн магадлан шинжилгээнийхтэй (Horse Comparison Test) бүрэн дүйцнэ.




 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл