All for Joomla All for Webmasters


МЭРГЭЖЛИЙН БУСАД ШИНЖИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Тод овогт Халтарын Лувсанбалдангийн нэрэмжит Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан нь (МАУМС) 2018 ба 2019 онуудад багтаж мэргэжлийн илүү нарийвчилсан үйлчилгээг дотоодын болон олон улсын хэмжээнд үзүүлэх болно. Үүнд:
  • Адууны цус сэлгэлтийн индекс дээр суурилж, уралдах чадварыг таамаглах (2018),
  • Эцгийн талын угшил олж тогтоох (2018 он),
  • Шинэ угшил буюу сүргийн удмын мэдээллийг олон улсын мэдээллийн санд бүртгэх (2019 он),
  • Адууны булчингийн үйл ажиллагааны удмын хэвшинжийг тодорхойлж, уралдаанд сойход үзүүлэх амжилтыг урьдчилж таамаглах дүн шинжилгээ (2018 он),
  • Адууны нутгийн унаган угшил тус бүрийн агууламжийг өндөр нарийвчлалтай гаргаж ирэх (2019 он),
  • Гадаадаас оруулж ирсэн үүлдэр, угшил тус бүрийн агууламжийг өндөр нарийвчлалтай тооцоолох (2019 он),
  • Адууны удамшлын мэдээллийг 99,99% алдаагүй, олон давталттай бүрэн дүүрэн уншуулж, ирээдүйн нарийвчилсан шинжилгээнд зориулж хадгалах, нэмэлт боловсруулалтыг гүйцэтгэж олон тооны удмын мэдээллийг олж нээх (2018 он),
  • Үүлдэр угшилд онцгой бөгөөд өндөр давтамжтай тохиолддог, илэрдэг 30 гаруй удмын эмгэгийг молекул биологийн аргаар оношилж тодорхойлох (2018 он),
  • Адууны зүс тогтоох шинжилгээ (2018 он) тус тус болно.


Дээрх үйлчилгээг яаралтай хийлгэх шаардлагатай, мөн нэмж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.






 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл