All for Joomla All for Webmasters


АДУУНЫ ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ


Азарга ба түүний төл гэж таамагласан адуу тус бүр дээр удамзүйн шинжилгээг гүйцэтгэж, “эцэг-төл” гэсэн ганц үеийн холбоо байгаа үгүйг 99,9999% ба түүнээс дээш хувийн магадлалтай тодорхойлох шинжилгээ юм. Аргачлал нь Монгол Улсын MNS 6176:2010 дугаартай, “Адууны гарвалыг микросателлит дараалал ашиглан тодорхойлох” стандарттай харьцуулахад олон дахин өндөр нарийвчлалтай, илүү баталгаатай үр дүн өгдөг, нэмэлт технологи ашигласан хувилбар юм.


Адууг шинжилгээнд хамруулах

Манай баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, адуунаас биологийн дээж авна. Биологийн дээж гэдэг нь дэл эсвэл сүүлнээс угаар нь сугалж авсан 20-30 ширхэг туг үс юм. Адууг эзэмшигч буюу түүнийг төлөөлөгч нь эцэг азарга гэж таамагласан, мөн төл гэж таамагласан адууг сонгож шинжилгээнд оруулна. Дээжийг олгохдоо адуу бүртэй холбоотой үнэн зөв мэдээллийг зохих асуумж хуудас дээр бөглөж өгнө. Дээжийг алслагдсан газраас богино хугацаанд илгээх шаардлагатай бол зохих зааварчилгаа болон дээж хадгалах, тээвэрлэх дугтуйг бид илгээнэ.

Лабораторийн ажилбар

Шинжилгээг дээж бүр дээр 3 давталттай гүйцэтгэнэ. Олон улсад өргөн ашиглагддаг АНУ-ын Applied Biosystems компанийн StockMarks: Horses Genotyping Kit Equine (4336407) бүтээгдэхүүнийг ашиглаж ABI 3730xl загварын тоног төхөөрөмжийн иж бүрдэл дээр хийнэ. Ажилбар явагдах байгууламж нь олон улсын зэрэглэлийн молекул биологийн туршилт судалгааны лаборатори юм. Харьцуулах шинжилгээг адууны удмын мэдээлэл дээрх 17 микросателлит ДНХ бичиглэл дээр гүйцэтгэнэ. Дэлхий даяар олон арван жилийн туршид хуримтлагдсан адууны микросателлит дарааллын мэдээллийн сангийн тооцооллоор өнөөдөр ямар ч 2 адууны удмын мэдээлэл 100% ижил байх тохиолдол нь 1:1019 болно. Өөрөөр хэлбэл 2 адууг хооронд нь ялгах боломжгүй, эргэлзээнд орох тохиолдол 1:1019 юм. Үүнтэй адил эцэг ба эх нэгтэй ах дүү 2 адууны микросателлит бичиглэл 100% ижил байх боломжит тохиолдол нь 1:104 байдаг. Үр дүнг мэргэжлийн статистик дүн жинжилгээгээр баталгаажуулна.

Үр дүнг хүлээж авах

Нийт цуглуулсан дээж дээр шинжилгээг нэг дор гүйцэтгэнэ. Иймд эцсийн хариу лабораторийн ачааллаас хамаарч ажлын 5-15 хоногт гарна. Хариуг үйлчлүүлэгчийн зохих мэйл хаягаар илгээнэ. Мөн үйлчлүүлэгч нь манай вэб хуудас дээрх бүртгэлээр орж харж болно. Шаардлагатай бол үр дүнг хэвлэж дугтуйлаад баталгаат шуудангаар илгээж болно.

Шинжилгээний төлбөр

Төлбөрийн талаарх мэдээллийг манай вэб хуудас дээрх утсаар болон электрон шуудангаар холбогдож лавлана уу. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Үйлчилгээ холбоотой бүх мэдээллийг татаж авч болно. 


 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл