All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Адууны хромосом дээр кариотипын шинжилгээг хийх тухай



АДУУНЫ КАРИОТИПЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ


Энэхүү мэдээллийг та татаж авч хадгалж болно.

Зарим нэг адуун дээр, жишээлбэл өртөг өндөртэй тусгай үүлдэр дунд хэвийн бус бие бүтэц, төлөв ажиглагдах тохиолдол бий. Үүнд жишээлбэл хүйсийн ялгаа тод илрэхгүй байх, үр төл өгөхгүй байх, унага төрсөн даруйдаа эсвэл тодорхой насан дээрээ эндэх, ямар нэг бие физиологийн гажигтай байх зэрэг болно. Энэ нь хромосомын иж бүрдлийн хэмжээнд гарсан томхон өөрчлөлт, эсвэл ямар нэг ген дээр гарсан өөрчлөлт байж болно. Шалтгааныг олж тогтоохын тулд хийдэг эхний ажилбар нь хромосомын хэвийн иж бүрдлийг оношлох юм. Хромосом гэдэг нь их хэмжээний удмын мэдээллийг нэг дор багцалж хадгалсан биет хэлбэр мөн. Адууны удмын мэдээлэл нь эсийн бөөмд 32 хос (эцэг ба эхээс тус тус 32 хромосомыг өвлөж авсан) буюу 64 хромосом хэлбэрээр багцлагдан хадгалагдаж байдаг (Зураг 1). Тэдгээрийг хамтад нь хромосомын иж бүрдэл буюу кариотип гэж нэрийднэ. Адууны хэвийн кариотип гэдэг нь 64 хромосом иж бүрлийг хэлнэ. Хос хромосом бүр өөр өөрийн уртын хэмжээтэй, онцгой бүтэцтэй, түүгээрээ бусад хос бүрээс ялгагдана. Удмын мэдээлэл дараагийн үед удамших явцад олон тооны хүчин зүйлээс шалтгаалж кариотипын хэвийн бүтэц ба тоо хэмжээ алдагдах тохиолдол гардаг.






Кариотип дээрх тоо хэмжээний өөрчлөлт нь нэгэн төрлийн удмын эмгэг юм. Эцэг эхээс тус бүр нэг хувь, эн тэнцүү удамшиж авах ёстой хэвийн иж бүрдэл дунд аль нэг хромосом бүтнээрээ эсвэл хэсэгчлэн дутах болон илүүдэх мөн. Зарим тохиолдолд нэгээс дээш хромосом дутах буюу илүүдэх явдал ажиглагддаг. Хромосомын бүтцийн гажиг гэдэг нь тоо хэмжээ хэвийн ч нэгж хромосомоос аль нэг хэсэг дутаж алга болох буюу нэмэгдэх, олон дахин олшрох, байрлалаа өөрчлөх, өөр хромосом руу шилжих зэрэг тохиолдлыг хэлнэ (Зураг 2).
Тус шинжилгээг гүйцэтгэх өөрийн горим бүхий төгс протоколыг ЗанааСпекс ХХК бэлтгэж тогтворжуулсан болно. Манай байгууллага өөрийн аргачлалыг АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн лабораторийн мэргэжилтнүүдэд олгож, ажлын дарааллыг алсаас зааварчлах бөгөөд шинжилгээний хариуг тус сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, үнэлж дүгнэнэ. Тухайн шинжилгээгээр ямар нэг хромосомын гажиг илэрсэн тохиолдолд манай мэргэжилтэн тантай уулзаж зөвлөгөө өгөх бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга зам, нарийвчилсан шинжилгээ зэргийг хэлэлцэх болно.



Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл