All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Адууны удамзүйн ерөнхий шинжилгээ үйлчилгээний асуумжийг бөглөх зааварчилгаа

Тус мэдээлэл нь үйлчлүүлэгч өөрийн адууг удамзүйн ерөнхий шинжилгээний аль нэгэнд хамруулахдаа холбогдох мэдээллийг хэрхэн оруулж бөглөх талаар тайлбарласан зааварчилгээ мэдээлэл юм. Тус асуумж нь доорх 5 үйлчилгээнд хамаатай:

1.     Эцэг тогтоох (MHGL-001)

2.     Эх тогтоох (MHGL-002)

3.     Эхийн талын угшил тогтоох (MHGL-003)

4.     Хромосом кариотипын дүн шинжилгээ (MHGL-004)

5.     Эд, эс дээрх шинжилгээ (MHGL-005)

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ.

ЗанааСпекс ХХК-ийн төлөөлөгч адууны үсний дээж авах танай газар дээр биеэр хүрэлцэн ирэхдээ АДУУНЫ УДАМЗҮЙН ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУМЖ (doc_hangal#001) асуумж материалыг 1 хувь авч очно. Үйлчлүүлэгч нь удамзүйн ерөнхий үйлчилгээний талаарх бүх танилцуулга мэдээллийг зохих вэб хуудас дээрээс олж танилцах болон мэргэжилтнээс асууж тодруулж, мэдээллийг бүрэн дүүрэн авсан байх шаардлагатай. Асуумжийн эхний 2 нүүрэн дээрх ерөнхий мэдээллийг уншиж танилцана. ЗанааСпекс ХХК-ийн төлөөлөгч нь асуулт бүрийг амаар асууж, таны зүгээс олгосон хариулт бүрийг гараар бөглөж тэмдэглэл хөтөлнө. Асуумжийг бүрэн гүйцэд бөглөж дуусгасан гэж үзсэн тохиолдолд танд бөглөсөн материалыг эргэн нэг хянан шалгуулна. Бичиг үсгийн болоод тэмдэглэлийн алдаа байгаа эсэхийг та хянан шалгах нь зүйтэй. Асуумж дээр тэмдэглэгдсэн мэдээлэл таны олгосон мэдээлэлтэй бүрэн дүйцсэн гэж үзэж байгаа бол мөнхүү асуумжийн 2-р нүүр дээрх эхний хэсэгт овог нэрээ бичиж, гарын үсгээ зурна. Ингэснээр та үйлчилгээний талаар ойлголттой болж, асуумж дээр олгосон бүх мэдээлэл үнэн зөв болохыг батлаж, тус материал дээр тавигдсан бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ЗанааСпекс ХХК болоод та хоёрын тохиролцоо мөн.

Асуумжийг бөглөж дууссаны эцэст ЗанааСпекс ХХК-ийн төлөөлөгч танд асуумжийг шалгуулна. Тэмдэглэлд ямар нэг алдаа болон дутуу зүйлс байхгүй тохиолдолд таны зөвшөөрөлтэйгээр төлөөлөгч асуумжийн дараах эхний мөрөнд гарын үсгээ зурж баталгаажуулна. Үүний дараагаар адуунаас дэл үснийг дээж авах ажилбарыг таны оролцоотой, хяналт дор гүйцэтгэнэ. Дэл үсний дээжийг та өөрийн биеэр авч дугтуйнд хийж өгч болно. Адууны дэл үс авах талаарх аргачлал, зөвлөгөө нь Адуунаас үс сугалж авах зөвлөмж (doc_hangal#003) материал дээр тодорхой тайлбартай бий. Дэл үсний дээжийг горимын дагуу дугтуйлж, лацдаж авсаны дараагаар ЗанааСпекс ХХК-ийн төлөөлөгч мөн баримтын төгсгөл дэх удаах тэмдэглэл дээр гарын үсгээ зурна.

 

Шинжилгээний хариу гарах огноо, шинжилгээний хариу болоод бусад мэдээллийг вэб хуудсаар орж харах таны бүртгэлийн мэдээлэл болоод нууц үгийг утасны дугаараар мэссэж хэлбэрээр илгээнэ.

 

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл