All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Адууны удмын мэдээлэл дэх микросателлит бичиглэл гэж юу вэ?



АДУУНЫ ЭЦЭГ БА ЭХ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ


Тус мэдээллийг татаж авч хадгалж болно.

Микросателлит дараалал
 гэдэг нь удмын бичиглэл дунд байрлалаа байнга өөрчилж шилжиж байдаг жижиг хэмжээтэй код бичиглэл юм. Жижиг код гэдэг нь 2-5 нуклеотид молекул буюу үсгээс тогтсон удмын жижиг бичиглэл юм. Микросателлит дараалал нь ар араасаа давтагдан жагсч байрладаг онцлогтой (Зураг 1, 2). Давтагдаж байрласан тоо ширхэг нь 5-50 хооронд хэлбэлзэх бөгөөд тэр нь нэгж адуу бүрт харилцан адилгүй байдаг. Адууны удмын бичиглэл дунд олон янзын микросателлит дараалал өөр өөр хромосом дээр харилцан адилгүй давталттай байрласан байдаг. Дэлхий даяар олон зуун адууны угшил, үүлдрийг хамарч хийсэн олон арван судалгаагаар тус бүр нь 5-15 янзын давталттай байрладаг, 60 орчим янзын микросателлит дарааллыг олж илрүүлсэн байдаг. Шинэ судалгааны ажлуудаар энэ тоо цаашид өсөн нэмэгдэх болно. Адууны эцэг эсвэл эх тогтоох шинжилгээнд эн тэргүүнд ашиглагддаг, дэлхий даяар жишиг болсон аргазүй нь 17 өөр микросателлит дарааллын давталтыг шалгах юм (Хүснэгт 1). Таамгаар 2 адууг сонгож аваад тус шинжилгээг гүйцэтгэхэд 2 адууны микросателлит бичиглэл 100% ижил байх тохиолдол 1:1019 болно. Өөрөөр хэлбэл 2 адууг хооронд нь ялгах боломжгүй, эргэлзээнд хүргэх тохиолдол 1:1019–д ганц юм. Үүнтэй адил нэг нутгийн эцэг эх нэгтэй ах дүү 2 адууны микросателлит бичиглэл 100% ижил байх боломж нь 1:104 буюу 10000 тохиолдолд ганц юм.




Микросателлит бүр өөр өөрийн жишиг нэртэй. Жишээлбэл VHL гэдэг нь Ван Хээрингэн (Голландын эрдэмтэн Van Haeringen), TKY гэдэг нь Тозаки-Какой (Tozaki, kakoi, Японд дотоодын адууны бүлгэмдлийн судалгааг хийж байхдаа судлаачид эр хүйсийн Ү хромосом дээр анх олж харсан) гэх мэт анх олж тогтоосон судлаачид өөрсдийн нэр эсвэл нутгийн нэрээр нэрлэсэн товч таних тэмдгүүд юм.

Микросателлит дээр тус суурилсан аргазүйг мөн нохойн үүлдэр угшлийг өндөр нарийвчлалтай бүртгэж пасспортжуулах, МАА-н салбарт үхэр болон гахайг пасспортжуулахад ашиглаж байна.
ЗанааСпекс ХХК-ийн мэргэжилтэн тус ажилбарыг олон улсын хэмжээний молекул биологийн лабораторид 100% бие даан гүйцэтгэж, үр дүнг боловсруулж танд олгоно. Холбогдох бүх мэдээлэл, зөвлөмжийг мөн дагалдуулна.



Цаашид Монгол Улс газар нутгаа бүрэн хамарч, нутгийн адууны угшил бүр дэх олон тооны микросателлитын давталтыг таньж мэдэх нь өндөр ач холбогдолтой ажил байх болно. Үүнд ЗанааСпекс ХХК нь улсын болон хувийн хэвшлийн оролцоотой гардаж гүйцэтгэхээр бэлтгэж байна. Нэн түрүүнд нутгийн угшил хоорондын хэлхээ холбоо, гарал үүсэл тодорхой болно. Гадны үүлдэр угшил бүрийн гарал үүсэл, мөн монгол нутгийн угшилтай нийлүүлж гаргасан эрлийз адууг эхний байдлаар ерөнхийд нь тодорхойлох бололцоотой болно.




Дашрамд дурдахад, ямар ч эрлийз адууны үүлдэр угшил бүрийн агууламжийг олон дахин өндөр нарийвчлалтай, хувиар тогтоох цоо шинэ аргазүйг 2014 оноос эрчимтэй ашиглаж байна. Энэ нь микросателлит дарааллын давталт бус 50000 гаруй нэгж үсгийн зөрүүг бүрэн олж тодорхойлж, харьцуулалтыг гүйцэтгэж, статистик цогц тооцооллыг хийж гаргах юм. Ингэснээр ямар ч адуун дээр удмын мэдээлэл нь аль нутгийн хэдэн янзын үүлдэр угшил, ургийн мэдээллийг тус тус хэдэн үеийн өмнө хэдий хэмжээтэй хүлээж авсаныг тооцоолж гаргах боломжтой. Тус аргыг ЗанааСпекс ХХК нь 2018 онд багтаж Монгол Улсад нэвтрүүлэх болно.

 

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл