All for Joomla All for Webmasters



EQUINE COITAL EXANTHEMA (ECE)

Өвчин үүсгэгч нь адууны хэрпэсвирусын 3-р хэвшинж юм. Өөр нэршил нь equine herpes virus type 3 (EHV-3). Бэлгийн замаар дамжин халдварлах бөгөөд үржлийн эртхэн хавийн шархаар дамжих эрсдэл мөн бий. Тус вирусын гарал үүсэл буу голомт нутаг нь тодорхойгүй байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ технологи ашиглан хийсэн судалгааны үр дүн нь тус өвчин үүсгэгч хэдийнээс ганц бус тив, бүс нутаг дамнан оршиж ирсэн, байгалийн голомтот тархалттай гэж үзэхэд хүргэж байна.

Image result for EQUINE COITAL EXANTHEMA (ECE)
Image result for EQUINE COITAL EXANTHEMA (ECE)
Ужиг хүндэрсэн гүү болон азарганы үржлийн эд эртхэн дээр гэмтэл илэрсэн байдал. Зургийг онлайн мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлаж оруулав.


Шинж тэмдэг гүүн дээр эрт ажиглагдана. Азарганы бие тэнхээнээс шалтгаалж нуугдмал үе заримдаа дуусч эмгэг илэрдэг нь тус өвчний нэг онцлог юм. Өвчин нь сэдэрсэн азаргыг сэжиглэх шинж тэмдэг нь сарих давтамж өсөх бөгөөд сарихдаа үед өвдөлтөөс болж тасалдуулж гаргах, үржлийн эрхтэн загатнаж тавгүйтэх, гүү хураах идэвх илт муудах, үржлийн эрхтэн хөвчрөхгүй байх, мөн үржлийн эртхэн сүвээр тууралт өгөх зэрэг болно. Гүүн дээр илт ажиглагдах шинж нь үржлийн эрхтэн сүвний амсар туурах ба өвчин бүрэн эдгэсэн гүүн дээр хуучин тууралтын сорвийг олж харах боломжтой. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд тус эмгэгийг “адууны яр тэмбүү” гэж албан бусаар нэрийддэг. Учир нь өвчтэй адууны үржлийн эрхтэн дээр ажиглагдах шинж тэмдэг нь жишсэн үгээр бол тэмбүүтэй хүнийхтэй төстэй байдаг. Адууны бусад БЗХӨ эмгэгтэй ижил шинж тэмдэг мөн илэрнэ.

Тус өвчний эсрэг вакциныг бэлтгэгч байгууллага, улс орон өнөөг хүртэл байхгүй байна. Бие тэнхээнээс хамаарч азарга болоод гүү аль алинд нууц үе урт байх явдал бий тул адуу хоорондын халдварыг хянаж урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй, эрсдэлтэй өвчин юм. Тиймээс улс орон бүр тус өвчний тандалтыг тогтвортой авч хэрэгжүүлэх дээр өндөр ач холбогдол өгдөг юм.

МАУМС-ийн мэргэжилтэн тус өвчин үүсгэгчийг халдвар аваад >7 хоносон адуунаас 99% баталгаатай олж илрүүлнэ. Молекул биологийн хэт мэдрэг аргачлалыг ашиглаж нэгж биологийн дээжин дэх нянгийн агууламжийг ширхэгийн нарийвчлалтай тооцоолж гаргаж өгнө. Тус шинжилгээний аргачлал 2018 оноос мөнхүү өвчнийг эрт илрүүлэх улсын стантарт аргазүй болох төлөвлөгөөтэй байгаа.

Тус мэдээллийг татаж авч болно.

Шинжилгээтэй холбоотой нэмэлт мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу.
 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл