All for Joomla All for Webmasters



COVERING SICKNESS (DOURINE)


Өвчин үүсгэгч нь битүү туурайтнууд дээр илэрдэг, эст бүтэцтэй Trypanosoma төрлийн 3 зүйл нянгийн нэг болох Trypanosoma equiperdum юм. Европын орнуудад тус нянгаар үүсгэгдэх эмгэгийг “дөүрийн” (dourine) гэж дуудаж эхэлсэн нь араб хэлний “даарийн” буюу “бузар” гэсэн үгийг өөриймшүүлсэн байдал юм. Өвчний шинж тэмдэг нь бусад БЗХӨ адил үржлийн эрхтэн сүвээс шингэн гадагшлах, илт тамирдаж жин алдах, хээл авахгүй байх зэрэг дээр нэмээд архаг хэлбэрт орсон тохиолдолд үс халцрах, булцуутах, ургацаг ургах, үржлийн эрхтэн гэмтэх зэрэг болно. Мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд тус эмгэгийг “адууны ДОХ” гэж албан бусаар нэрийднэ. Учир нь тус өвчнийг анагаах вакциныг гаргаж авах ажил өнөөг хүртэл амжилтгүй байгаа. Өвчин үүсгэгч бичил биет нь эрс хувирамтгай учир өвөрмөц эмчилгээг гүйцэтгэх бололцоо хомс. Тиймээс дийлэнх улс орнууд тус нян илэрсэн адууг устгалд оруулдаг дүрэмтэй. Чухам ямар адууны үүлдэр болоод угшилд өргөн тохиолддог, хаанаас гарал үүсэлтэй эсэх нь мэргэжлийн салбарт эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм. Дорвитой судалгаагаар батлагдаагүй хэдий ч манай улсад тус өвчин импортын адуу эсвэл тэдгээрийн үрийн шингэн дамжин орж ирсэн байх магадлал өндөртэй гэж таамаглаж байгаа.

Image result for COVERING SICKNESS (DOURINE)
Зургийн онлайн мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлав.

Өнөөдөр манай улсын морь сонирхогч болоод эзэмшигч дунд тус өвчний талаарх ерөнхий мэдлэг хангалтгүй, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага дээрх судалгааны ажлууд гадны хүрээлэнтэй хамтарсан хэлбэрээр хийгдэж эхэлж байна. Гаднаас адуу болон үрийн шингэн оруулах дээр мэргэжлийн зохих стандарт, хяналт, тэдгээрийг гардаж гүйцэтгэх боловсон хүчин мөхөс байна.

Image result for COVERING SICKNESS (DOURINE)
Адууны цусны шинэ дээжинд нянг дуранбайгаар илрүүлсэн байдал. Зургийн онлайн мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлав.

МАУМС-ийн мэргэжилтэн тус өвчин үүсгэгчийг халдвар аваад >7 хоносон адуунаас 99% баталгаатай олж илрүүлнэ. Молекул биологийн хэт мэдрэг аргачлалыг ашиглаж биологийн дээжин дэх нянгийн агууламжийг ширхэгээр тооцоолж гаргаж өгнө. Шинжилгээний аргачлал нь 2018 оноос мөнхүү өвчнийг эрт илрүүлэх улсын стантарт аргазүй болох төлөвлөгөөтэй байгаа.

Тус мэдээллийг татаж авч болно.

Шинжилгээтэй холбоотой нэмэлт мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

 
 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл