CONTAGIOUS EQUINE METRITIS (CEM)
Өвчнийг үүсгэгч Taylorella equigenitalis зүйлийн грам сөрөг нянг Их Британийн малын эмч мэргэжилтнүүд бие нь тамирдаж сувайрч байсан гүүнээс 1977 онд анх олж илрүүлжээ. Дараагаар нь АНУ-ын уралдааны адуу төвлөрсөн нутаг болох Кентаки мужид удаах тохиолдол бүртгэгдсэний эх үүсвэр нь Англиас импортоор оруулж ирсэн адуу болохыг мэргэжилтнүүд баталсан байдаг.
Зургийн онлайн мэдээллийн эх үүсвэрээр хуулбарласан.
Өвчилсөн адуун дээр шинж тэмдэг илрэх хугацаа нь бие тэнхээнээс хамаарна. Арын сүв, үржлийн эрхтэнээс тосорхог шингэн гарч сүүл даган гоожих нь өвчин илт даамжирсныг илтгэнэ. Халдвар авсанаас 2-3 долоо хоногийн дараа гүүн дээр шинж тэмдэг олж харах боломжтой бол азарган дээр олж харах боломж бага. Тиймээс өвчний эх үүсвэр бол гүү гэсэн буруу ойлголт адуучид дунд бий. Гэтэл эх үүсвэр нь тээгч азарга байх нь илүүтэй болохыг судалгааны ажлууд харуулж ирлээ.
Өнөөдөр тус халдварт өвчнийг эмчлэх аргазүй бий ч эрт илрүүлэх, дүгнэлт гаргах мэргэжлийн аргачлал хүндрэлтэй хэвээр байна. Мал эмнэлгийн дийлэнх лабораториуд адууны цусны ийлдэс дахь эсрэгбиеийг олж илрүүлэх аргачлалыг ашигладаг нь 2 дутагдалтай. Нэгт, халдварын эсрэгбиеийг зөвхөн гүүний цуснаас олж илрүүлэх боломжтой бөгөөд азарганаас илрүүлж чаддаггүй. Тиймээс тээгч азаргыг олж илрүүлэх бололцоо хязгаарлагдмал. Хоёрт, урьд нь халдвар аваад бүрэн эмчлэгдсэн адууны дархлалын тогтолцоонд өвчний эсрэгбие нэгэн бий болсон байх тул жил дамнан оршиж байдаг. Тиймээс эрүүл адууг өвчтэй буюу тээгч гэж буруу оношилж, үүнээс болоод шаардлагагүй эмчилгээнд хамруулах эрсдэлтэй.
МАУМС-ийн мэргэжилтэн тус өвчин үүсгэгчийг халдвар аваад >7 хоносон адуунаас 99% баталгаатай олж илрүүлнэ. Молекул биологийн хэт мэдрэг аргачлалыг ашиглаж биологийн дээжин дэх нянгийн агууламжийг ширхэгээр тооцоолж гаргаж өгнө. Шинжилгээний аргачлал нь 2018 оноос мөнхүү өвчнийг эрт илрүүлэх улсын стантарт аргазүй болох төлөвлөгөөтэй байгаа.Тус мэдээллийг татаж авч болно.
Шинжилгээтэй холбоотой нэмэлт мэдээлэл шаардлагатай бол холбогдоно уу.