All for Joomla All for Webmasters


АДУУНЫ ЭХ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ


Гүү ба түүний төл гэж таамагласан адуу тус бүр дээр удамзүйн шинжилгээг гүйцэтгэж, “эх-төл” гэсэн ганц үеийн холбоо байгаа үгүйг 99,9999% ба түүнээс дээш хувийн магадлалтай тодорхойлох шинжилгээ юм. Шинжилгээний аргачлал нь Монгол Улсын MNS 6176:2010 дугаартай, “Адууны гарвалыг микросателлит дараалал ашиглан тодорхойлох” стандарттай харьцуулахад олон дахин өндөр нарийвчлалтай, илүү баталгаатай үр дүн өгдөг, нэмэлт технологи ашигласан хувилбар юм.


Адууг шинжилгээнд хамруулах

Манай баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, адуунаас биологийн дээж авна. Биологийн дээж гэдэг нь дэл эсвэл сүүлнээс угаар нь сугалж авсан 20-30 ширхэг туг үс юм. Адууг эзэмшигч буюу түүнийг төлөөлөх хүн нь шинжилгээнд хамруулах адууг хүйс үл хамаарч сонгож авна. Дээжийг олгохдоо адуу бүртэй холбоотой үнэн зөв мэдээллийг зохих асуумж хуудас дээр бөглөж өгнө. Дээжийг алслагдсан газраас богино хугацаанд илгээх шаардлагатай бол зохих зааварчилгаа болон дээж хадгалах дугтуйг бид илгээнэ. Митохондрийн ДНХ шинжилгээ буюу эхийн талын угшил хөөх шинжилгээнд хамрагдахын тулд урьдаар адуу тус бүрийг үндсэн микросателлит шинжилгээнд мөн давхар хамруулсан байх шаардлагатай.

Лабораторийн ажилбар

Шинжилгээг дээж бүр дээр 3 давталттай гүйцэтгэнэ. Олон улсад өргөн ашиглагддаг АНУ-ын Applied Biosystems компанийн StockMarks: Horses Genotyping Kit Equine (4336407) бүтээгдэхүүнийг ашиглаж ABI 3730xl загварын тоног төхөөрөмжийн иж бүрдэл дээр хийнэ. Ажилбар явагдах байгууламж нь олон улсын зэрэглэлийн молекул биологийн туршилт судалгааны лаборатори юм. Харьцуулах шинжилгээг адууны удмын мэдээлэл дээрх 17 микросателлитын бичиглэл дээр гүйцэтгэнэ. Дэлхий даяар олон арван жилийн туршид хуримтлагдсан адууны микросателлит дарааллын мэдээллийн сангийн тооцооллоор өнөөдөр ямар ч 2 адууны удмын мэдээлэл 100% ижил байх тохиолдол нь 1:1019 болно. Өөрөөр хэлбэл 2 адууг хооронд нь ялгах боломжгүй, эргэлзээнд тохиолдол 1:1019 юм. Үүнтэй адил эцэг ба эх нэгтэй ах дүү 2 адууны микросателлит бичиглэл 100% ижил байх боломжит тохиолдол нь 1:104 байдаг. Үр дүнг мэргэжлийн статистик дүн жинжилгээгээр баталгаажуулна.

Үр дүнг хүлээж авах

Нийт цуглуулсан дээж дээр шинжилгээг нэг дор гүйцэтгэнэ. Иймд эцсийн хариу лабораторийн ачааллаас хамаарч ажлын 5-15 хоногт гарна. Хариуг үйлчлүүлэгчийн зохих мэйл хаягаар илгээнэ. Мөн үйлчлүүлэгч нь манай вэб хуудас дээрх бүртгэлээр орж харж болно. Шаардлагатай тохиолдолд үр дүнг хэвлэж дугтуйлаад баталгаат шуудангаар илгээж болно.

Шинжилгээний төлбөр

Төлбөрийн талаарх мэдээллийг манай вэб хуудас дээрх утсаар болон электрон шуудангаар холбогдож авна уу. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Үйлчилгээ бүртэй холбоотой мэдээллийг татаж авч болно.




 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл